2014 оноос одоог хүртэл Төв аймгийн Заамар сумын нутагт орших Ар наймганы дунд хэсэг нэртэй MV-005028 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл алтны шороон ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Төслийн хүрээнд тухайн ордын нэмэлт нарийвчилсан хайгуулын ажлыг амжилттай хийж гүйцэтгэн 2016 болон 2018 онд ЭБМЗ-өөр хэлэлцүүлэн баялгийг улсын санд бүртгүүлсэн.
2015 болон 2022 оноос Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Зоолуу-Хар нэртэй MV-012415 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл алтны шороон ордод “Очир-Ундраа” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ашиглалтын үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд ашиглалтын үеийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн.
2016-2018 онд Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших Доргонот, Улаан ухаа нэртэй MV-020717 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд тус төслийн хүрээнд тухайн ордын нэмэлт нарийвчилсан хайгуулын ажлыг амжилттай хийж гүйцэтгэн 2016 онд ЭБМЗ-өөр хэлэлцүүлэн батлуулсан.
2015 оноос Өвөрхайнгай аймгийн Баруун Баян Улаан болон Нарийн Тээл сумдын нутагт байрлах XV-018292, XV- 018113 хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад зураглал болон эрэл хайгуулын ажлуудыг явуулж хэтийн төлөвийн үнэлгээ өгсөн.
2021 онд Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах XV-021640 Харганат нэртэй талбайг сонгон шалгаруултаар аван эрэл хайгуулын ажлын хүрээнд зураглал болон эрлийн өрөмдлөгийн ажлыг дээжлэлтийн ажилтай хослуулан хийлээ.
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах XV-021824 тоот тусгай зөвшөөрөл бүхий Хутаг Уул нэртэй талбайд зураглал болон соронзон хайгуулын ажлыг хайж гүйцэтгэсэн байна.
2020-2022 онуудад Төв аймгийн Заамар сумын нутагт орших Ар наймганы дээд хэсэгт шороон ордын хайгуулын өрөмлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн.