Нийгмийн хариуцлага >> Нийгмийн хариуцлагын бодлого

Байгаль орчны
бодлого

Үйл ажиллагааныхаа бүх үе шатанд байгаль орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд нэн тэргүүний ач холбогдол өгч ажиллана.

Зорилт

Монгол Улсын холбогдох хууль тогтоомжууд болон олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн байгаль орчны стандартуудыг дагаж мөрдөнө.

Байгаль орчныг хамгаалах ажлын гүйцэтгэлийг байнга сайжруулна.

Тухайн бүс нутгийн ард иргэдийн соёл, өв уламжлалыг хүндэтгэж хамгаална.

Байгаль орчинд халгүй, үйл ажиллагааны үр ашгийг тогтмол дээшлүүлэх шинэ дэвшилтэт технологийг хөгжүүлж, нэвтрүүлнэ.

Байгаль орчны үйл ажиллагаа

  • Байгаль орчны бодлого, менежмент
  • Байгаль орчны мониторинг
  • Байгаль орчны нөхөн сэргээлт
  • Байгаль орчны сургалт, хяналт гэсэн чиглэлтэй.
    Мөн байгаль орчин хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан асуудлыг хэрэгжүүлэх, төлөвлөгөө гаргах, төлөвлөгөөний биелэлтийг удирдлагын хүрээнд авч үзэж, тогтмол хяналт тавьж ажиллах, мониторинг, орчны хяналт шинжилгээний мэргэжлийн байгууллагатай байнгын холбоотой хамтран ажиллах үүрэгтэй. Эдгээр ажлуудыг жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нарийвчлан тусгаж хэрэгжүүлэх нь ч мөн бидний үүрэг.