Ар наймган төсөл

Хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаар MV-005028
Талбайн хэмжээ: 1,252.6 га
Тусгай зөвшөөрөлт бүхий талбай нь Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах бөгөөд Улаанбаатар хотоос баруун зүгт 230 км, Заамар сумаас баруун зүгт 32 км зайд байрлана.
Тус ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2014 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсад ашиглалт явуулж буй шороон ордуудаас уул техникийн нөхцлийн хувьд нилээд хүнд нөхцөлтэй бөгөөд уурхайн ашиглалт явуулж буй гүн 90 метр юм.  

Ар наймган төсөл нь нийт 210 ажилтантай бөгөөд үүнээс 32 инженер техникийн ажилтантай, 60 гаруй уул уурхайн үндсэн техниктэй /Komatsu PC-1250, Caterpillar CAT-390, Hitachi EX-1200, Komatsu D-155, Caterpillar CAT-773, HOWO-371 гэх мэт/ бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилдээ 14.4 сая м3 уулын цул хөдөлгөх хүчин чадалтай.
Сүүлийн 7 жилийн хугацаанд улирлын чанартайгаар ажиллаж нийт 28.3 сая м3 уулын цул хөдөлгөсөн байна. 

Хаяг

Монгол Улс,
Улаанбаатар хот,
Хан-Уул дүүрэг,
15-р хороо,
Зайсангийн гудамж,
Гэгээнтэн цогцолбор,
201 байр, 13 давхар 

Утас:

Оффис : 976-70002200

И-мэйл:

info@mme.mn

Сошиал